• Өнөөдөр 2024-05-19

ГИХГ: Өнгөрсөн сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ

2023-10-04,   246

                Гадаадын иргэн, харьяатын газар есдүгээр сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ. Тайлант хугацаанд байгууллагын төвд 50 (иргэнээс 37 өргөдөл, 2 гомдол, албан хаагчдаас 11 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 15 (иргэнээс 8 өргөдөл, албан хаагчдаас 7 өргөдөл), нийт 65 өргөдлийг хүлээн авч, 23 өргөдлийг шийдвэрлэсэн.
 
         Мөн өмнөх сард хүлээн авсан 31 өргөдлийг шийдвэрлэж, есдүгээр сард нийт 54 өргөдлийг (өргөдөл 53, гомдол 1) шийдвэрлэлээ. Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 96,7 хувьтай, 27 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
 
         Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт нэг өргөдөл (гомдол 1) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ гэж ГИХГ-аас мэдээллээ. 

ГИХГ: Өнгөрсөн сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188