“ХИППО – 2023” англи хэлний олон улсын олимпиадын дэлхийн аваргын шат 2023 оны есдүгээр сарын 27-30-ны хооронд Итали Улсын Ром хотод зохион байгуулагдлаа. Тус олимпиадад энэ жил 61 орны 83,295 сурагч оролцсоноос хагас шигшээ шатанд 9889 сурагч оролцсон бол дэлхийн аваргын шатанд 223 сурагч оролцсоноос Монгол Улсаа төлөөлөн 10 сурагч амжилттай оролцлоо.
Нийт есөн төрөлд 223 сурагч өрсөлдсөнөөс “Hippo S10 “төрөлд “Hobby School of Ulaanbaatar”-ийн сурагч Түвшинбаяр овогтой Мишээл 89,39 оноогоор дэлхийн аваргын шатнаас мөнгөн медаль хүртлээ. Т.Мишээл нь энэ оны долдугаар сард Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан хагас шигшээ шатанд “Hippo S10” төрөлд нэгдүгээр байр эзэлж, дэлхийн аварга шалгаруулах шатанд оролцох эрхээ авч байсан юм.
Дэлхийн аварга шалгаруулах шатанд "Hippo S10" төрөлд мөн өрсөлдсөн Б.Цэлмэг нь тавдугаар байрт шалгарсан бол “Little hippo” төрөлд өрсөлдсөн Б.Эрхцэцэн 15 дугаар байр, А. Ихбаяр 24 дүгээр байр, Ж.Итгэл 25 дугаар байрт тус, тус шалгарчээ. "Hippo 1” төрөлд өрсөлдсөн Ш.Нандин 17 дугаар байр, Э.Марал 26 дугаар байр, Т.Энхзул 33 дугаар байр, А.Ангараг 42 дугаар байрт шалгарсан бол “S19” төрөлд өрсөлдсөн Т.Данзан дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг тус, тус үзүүлсэн байна.
| Дэлхийн англи хэлний олимпиадаас Т.Мишээл мөнгөн медаль хүртлээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |