Зүсээ хувилгаж БНХАУ-д саатуулагдсан Ш.Раднаасэдийн туслах Д.Наранхүүг өнгөрсөн долоо хоногт галт тэргээр авчирсан билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас Д.Наранхүүд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шийдвэрлэжээ. Ингэснээр шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хорихгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэхдээ “Иргэн Д.Наранхүүтэй холбоотой асуудлаар бид өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хятадын талтай мэдээлэл солилцсон. Тэднээс “Энэ хүн манай хилээр гарсан чигтэй байна” гэсэн. Сүүлд 14 хоногийн өмнө “Энэ хүн хилээр орж ирэх үед нь саатууллаа, хурууны хээ болон бусад биометр Д.Наранхүү гэсэн хүн мөн байна, шилжүүлж өгье” гэдэг асуудал яригдсан. Түүнийг Эрээн-Замын–Үүдийн авто замын боомтоор АТГ-ынханд шилжүүлж өгөх гэж байна. Өнгөрсөн долоо хоногт би БНХАУ-д ажиллалаа.
| Зүсээ хувилгаж зугтсан Д.Наранхүүг цагдан хорихгүйгээр шалгахаар болжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |