• Өнөөдөр 2025-05-04

Алтан цомын барилдаан Ховд, Дундговь аймгийн барилдаанаар эхэлнэ

2023-10-02,   663

            Монголын үндэсний бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааныг зохион байгуулахаар болсон. Хоёр дахь удаагийн “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ. Бөх сонирхогчдын үзэх дуртай энэ барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцож буй. “Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцох аж.

Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөрмонгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар дөрвөн хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан хоёр баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдах юм. Энэ жилийн Алтан цомын эхний барилдааныг Ховд, Дундговь аймгийн бөхчүүд эхлүүлэхээр болжээ. 

Алтан цомын барилдаан Ховд, Дундговь аймгийн барилдаанаар эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188