Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэн үргэлжилж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Мөрдөх байгууллага, хуулийнхан өдөр, шөнөгүй ажиллаж байна. Мөрдөгч нараас шалтгаалахгүй Байцаан шийтгэх ажиллагааны олон ажил байдаг. Одоогийн үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд оролцогч нарын гомдлыг заавал хянан шийдвэрлэх ёстой. Хэрвээ орцогч нарын гомдлын эрхийг хангаагүй бол хэрэг шийдэхэд шүүхээс буцах үндэслэл нь болдог. Мөрдөгч, прокуроруудаас шалтгаалахгүйгээр шинжээч томилдог. Жишээлбэл, Хөгжлийн банкны хэрэг дээр миний санаж байгаагаар 62 шинжээч томилсон. Ингэхэд 1429 хоног зарцуулж, 354 хүсэлт, гомдол гаргасан. Хүсэлт, гомдлыг шалгаж шийдвэрлэхэд 14-21 хоног зарцуулдаг. Хуулийн зохицуулалтаас шалтгаалаад нүүрсний хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэргүүдэд хугацаа шаардагдаж байна. Нүүрсний хэрэгтэй холбоотой долоон хэрэг шүүхэд шилжсэн байна. Шүүхэд шилжих нотлох баримт бүрэн болсон хүмүүс шүүхэд шилжинэ. Одоогий байдлаар шүүхэд мөрдөн байцаалтын ажиллагаанд 14 хэрэг, 29 хэргийн хэрэг бүртгэлийн ажиллагаа үргэлжилж байна. 143 хүн яллагдагчаар татагдсан, гурван аж ахуйн нэгж дуудагдсан байна. Нийтийн албан тушаалтай 90 хүн байгаа. Түүнээс улс төрд нөлөө бүхий 12 хүн шалгагдаж байгаа. Долоон хэрэг шүүхэд шилжиж, 10 хэрэг шалгагдаж байгаа. Нүүрсний хэрэгт холбогдсон 12 улстөрчийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
| УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН: Нүүрсний хэрэгт холбогдсон 12 улстөрчийг шалгаж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |