• Өнөөдөр 2025-05-04

Автомашиндаа ачаа ачих үедээ нэг сартай нярайг сандлын түшлэгээр даржээ

2023-10-02,   1194

     Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн А нь өөрийн эзэмшлийн суудлын автомашины ар хэсэгт ачаа ачих үедээ арын суудалд хэвтүүлсэн нэг сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нярай хүүхдийн биеийн байдал хөнгөн, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
 
       Цагдаагийн байгууллагад хүүхэд зам тээврийн осолд өртөх, жолооч ойр орчныг шалгахгүй хөдөлгөөн эхлүүлснээс ард, урд тоглож байсан бага насны хүүхдийг дайрах, автомашины цонх онгорхой хөдөлгөөнд оролцох үед хүүхэд цонхоор унах, донсолгоонд шидэгдэх, машин дотроо бага насны хүүхдийг цоожлох, хүүхдийг тусгай зориулалтын бүс, сандалгүй зорчуулаагүйгээс гэмтэх, дотор нь хүүхэд байгааг шалгалгүйгээр автомашиныг ачиж, журмын хашаанд хадгалах зэрэг насанд хүрэгчдийн зөвхөн автомашинтай холбоотой хариуцлагагүй үйлдлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч байна.

 


Автомашиндаа ачаа ачих үедээ нэг сартай нярайг сандлын түшлэгээр даржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188