Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлт”: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өнөөдөр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилготой уг чуулганд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа.
Тэрбээр “21 аймгаа тойрч ажиллаад ирлээ. Цар тахлын дараах томоохон хэмжээний уулзалт учраас иргэдийнхээ санал хүсэлтийг бүгдийг нь сонслоо. Зарим аймагт иргэдийн уулзалт 8-9 цаг үргэлжилсэн. Есдүгээр сарын 02- 29 хүртэл 15 мянга орчим иргэнтэй уулзсан байна. Аймгийн иргэдээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хаягласан 100 гаруй өргөдөл, хүсэлт, санал ирж баталгаажсан. Нийтдээ 3800 орчим иргэн саналаа илэрхийлжээ. Ахмадуудтайгаа ч уулзлаа. УИХ-ын намрын чуулганаар ахмад настны эрх зүйн орчинтой холбоотой томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээл зэрэгт 1.7 их наяд төгрөгийн далд эдийн засаг эргэлдэж байжээ. Үүнийг ил болгож төсвөө тодотгон, төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмснийг Ерөнхий сайд онцолсон юм.
Ахмадын баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан, манай улс 1992 оноос жил бүрийн аравдугаар сарын 1-нийг Ахмадын баяр болгон тэмдэглэж байна. Монгол Улсад 364,6 мянган ахмад настан амьдарч байгаа нь нийт хүн амын 10,5 хувь юм. Хүн хөгжлийн төвтэй, үнэт зүйл нэгдмэл байхын тулд иргэдийнхээ, салбар бүрийн төлөөллийн үгийг сонсох шаардлагатай болжээ. Үүнд ахмадуудын оролцоо маш чухал. Энэ бүхнийг “Алсын хараа–2050” бодлогын баримт бичигт тусгасан. Манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн, цахим засаглал сайжирч байгаа зэргийг Ерөнхий сайд ахмадуудад танилцуулаад Боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын өргөн, нарийн царигаа тохирч, олон улсын ачаа тээвэр Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломж бүрдсэн. Ирэх онд эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрнэ. Энэ бүхний үр дүнд далд эдийн засаг ил болж, боомтууд сэргэж байгааг мөн хэллээ.
Засгийн газраас Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ахмадуудын ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн, тэдний мэдлэг, туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх болон хувиараа аж ахуй эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд энэ хөтөлбөр чиглэжээ. Хөтөлбөрт өнгөрсөн онд 2250 ахмад мэргэжилтэн хамрагдаж 5,4 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулж, 2236 ажлын байр бий болжээ. Харин энэ оны эхний найман сарын байдлаар 1422 ахмад мэргэжилтэн хамрагдаж 4,3 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Ерөнхий сайд ахмад настны хөгжлийн эрх зүйн орчны судалгаа хийх зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдэж өгөхөө “Ахмадын оролцоо” чуулганы үеэр мэдэгдлээ. Тэрбээр “Ахмад настны нийгмийн оролцоо, ажиллах орчныг хэрхэн дэмжих вэ гэдгийг хамтдаа ярилцъя. Ахмадууд парламентын гадна байж болохгүй, нийгэмд идэвхтэй оролцдог байх ёстой” гэлээ.
Эх сурвалж: Засгийн газар
| 2250 ахмадад улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг зарцуулжээ |
|
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |