• Өнөөдөр 2025-05-04

ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал эд малын гарлагатай

2023-10-02,   451

Намрын дунд цагаагчин тахиа сар
Хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2023 аравдугаар сарын 2, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 06:52-18:31
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.

 


ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал эд малын гарлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188