• Өнөөдөр 2025-05-03

Хөх хотод 30 сувилагч мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ

2023-09-29,   438

                Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлсэн сувилагчдын мэргэжил дээшлүүлэх олон улсын сургалт өндөрлөлөө.

           Монгол Улсаас сургалтад хамрагдсан 30 сувилагчид гэрчилгээ олгож, гарын авлага өгөв. Хөх хотод болсон энэ удаагийн сургалтаар европ анагаах ухаанаар мэргэшсэн сувилагчдад уламжлалт эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, шинэ сувилагчийг чиглүүлэх төлөвлөлт, сувилагчийн үүрэг хариуцлагын талаар онолын мэдлэг олгосон байна.

      Мөн өвдөлт намдаах, хүйтэн өвчнийг анагаах монгол эмнэлгийн заслын аргуудаас эзэмших дадлага сургалтыг зохион байгуулжээ.

Хөх хотод 30 сувилагч мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-05 22:09:37
    Мөнхцэцэг: Энэ сургалтнд яаж явах вэ мэдээлэл авы
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188