• Өнөөдөр 2024-05-05

Сураггүй болсон долоон настай хүүг дөрөв дэх өдрөө хайж байна

2023-09-28,   2262

Долоон настай хоёрдугаар ангийн сурагч З.Сүбээдэй 2023 оны есдүгээр сарын 25-нд 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II  баг Бөмөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
 
Энэ талаар бид алга болсон хүүгийн ар гэртээ холбогдож тодрууллаа. Түүний ээжийн найз Н "Манай найзын хүү орой хичээлээ тараад гэртээ ирчихээд гараад явсан юм билээ 16:00-17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа. Тухайн үед эмээ, ахтайгаа хамт байсан. Ээж нь Улаанбаатар хотоос өчигдөр гарсан. Цагдаагийн байгууллагаас хүүг хайх ажлыг дуудлага өгсөн даруйд эхлүүлсэн. Гэвч одоог хүртэл сураггүй байна" гэлээ.
 
Хүүг харсан үзсэн хүн байвал яаралтай холбоо барина уу. 
 
Утас: 8618-0318, 8894-0346

Сураггүй болсон долоон настай хүүг дөрөв дэх өдрөө хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188