"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК нь стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авсан бөгөөд нэвтрүүлснээс хойш Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллаж байна.
Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын баталгаажуулалтыг магадлах зорилгоор жил тутамд аудит хийдэг бөгөөд магадлах аудитыг Афнор группийн нэрийн өмнөөс томилогдсон “Монсертф” ХХК баталгаажуулалтын байгууллагаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2023 оны 9 дүгээр сард хийж гүйцэтгэлээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь гэрээт, туслан гүйцэтгэгч компаниудад Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд давтан баталгаажуулалтын магадлах аудитын баг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нэгдсэн менежментийн тогтолцооны багийн гишүүдийн хамт Цанхийн баруун болон зүүн уурхайн гэрээт олборлогч “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, Тавантолгой оператор түншлэл болон “Платинум Ланд” ХХК-д очиж стандарт нэвтрүүлэлтийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын давтан баталгаажуулалтын магадлах аудитад амжилттай хамрагдлаа.
| “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын давтан баталгаажуулалтын магадлах аудитад хамрагдлаа |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |