Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан. Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасан.
Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг тул эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүр нь тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой юм. Нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэх юм.
Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон журмын төслийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа
| Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх журмыг баталлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |