Аньсны чанамал
Аньсыг угааж цэвэрлэж бэлтгээд нэг литр усанд 2,3 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүсийг 1,8 кг аньстай саванд хийж хоёр удаа чанана. Эхний удаа 20 минут зөөлөн буцалгаж хөргөөд 10 цаг байлгана. Хоёр дахь чаналтаар гүйцэд болгоно. Ариутгаж хатаасан шилэн савыг халаагаад чанамлыг шууд савлаж битүү таглана. Тасалгааны температурт савны тагийг доош харуулан тавьж хөргөнө.
Үхрийн нүдний чанамал
Цоморлогийн навч, шилбэнээс салгаж угаагаад 2-3 минут буцалсан усанд дүрж усыг гоожуулна. Чанах саванд хийсэн нэг кг жимсэн дээр 325 мл усанд 1,2 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 3-4 цаг байлгасны дараа зөөлөн галаар бэлэн болтол чанана. Халуун чанамлыг халаасан, хуурай шилэн саванд хийж таглаад хөргөнө.
Чацарганын чанамал
Чацарганаар чанамал хийхдээ бусад жимсний адил хийх боловч хүчиллэгийг нь саармагжуулахын тулд нэг кг нухаш тутамд 10-17 гр бикарбонат натри хольж өгдөг.
Нэрсний чанамал
Хагараагүй жимсийг буцалсан хүйтэн усаар зайлж цэвэрлэсний дараа чанах саванд хийсэн нэг кг жимсэн дээрээ 200 мл усанд 1,5 кг элсэн чихэр уусгаж бэлтгэсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгасны дараа зөөлөн гал дээр чанаж бэлэн болгоод бусад чанамлын нэгэн адил аргаар савлаж хадгална. Нэрс их хэмжээтэй ургадаг газарт нэрсний чанамлыг сэрүүн байранд паалантай том саванд хийж тагийг нь сайтар таглан хадгалж болно.

Алимын чанамал
Хальс, үрээс нь цэвэрлэсэн алимыг 15-20 мм зузаантай хэсэг болгон хэрчээд буцалмал усанд 3-5 минут угааж цэвэрлээд дараа нь хүйтэн ус хийж хөргөнө. Хөрсний дараа уснаас гарган тавьж дээр нь элсэн чихрийн халуун шүүс нэмж 2-3 цаг байлгана. Ингэж байлгахад элсэн чихэр алимд шингэнэ. Дараа нь зөөлөн гал дээр бэлэн болтол нь чанана. Чанах явцад чанамлын дээд хэсэгт алимны өнгөтэй тунгалаг хөөсөн бөмбөлгүүд үүсэж эхлэнгүүт чаналтыг зогсоож хадгалах савуудад савлан хөргөж хадгална. Алимын төрөл, сортоос хамаарч чанамалд орох элсэн чихрийн хэмжээ өөрчлөгдөх боловч ерөнхийдөө нэг кг жимс, нэг кг элсэн чихэр, 100 мл ус орно.
Шар луувангийн чанамал
Шинэхэн хураасан шар луувангаа угааж цэвэрлээд, хэсэгчлэн хэрчиж халуун усанд хийж 5-8 минут чанана. Усыг гоожуулсны дараа элсэн чихрийн халуун шүүс нэмж 4-5 цаг байлгаад зөөлөн гал дээр тавьж болтол нь буцалгаад амт оруулах зорилгоор ванилин эсвэл нимбэгийн хүчил нэмж сайтар хутгаад савлаж хөргөнө. Энэхүү чанамлыг хаврын цагт чацарганын шүүстэй хутгаж хүүхэд, эхчүүд, өндөр настанд өгөхөд витамины дутагдлыг хялбархан нөхөж чадна. Шар луувангийн чанамал хийхэд нэг кг шар лууван, 1,5 кг элсэн чихэр, нэг литр ус орно.
Тарвасны чанамал
Шинэхэн хураасан дутуу болсон тарвасын гадна талын хатуу хальсыг хутгаар огтлон хуулж цэвэрлэсний дараа жижиглэн хэрчинэ. Гал дээр зөөлөн болтол нь чанаж дээр нь элсэн чихрийн шүүс нэмж хийгээд хутгана. Хутгах явцдаа гал дээр байлган бага зэрэг буцалгаад бэлэн болсны дараа нимбэгийн хүчил юм уу ванилин нэмж савлан хөргөнө. Тарвасны чанамал хийхэд нэг кг цэвэрлэсэн тарвас, 1,5 кг элсэн чихэр, 400 мл ус орно.
| АМТАТ ЖИМСНИЙ ЧАНАМАЛ ХИЙХ ДОЛООН ЖОР |
|
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |