Цахим хөгжил, харилцаа холбооны яам, БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институтийн хамтын ажиллагааны хүрээнд “Өргөн нэвтрүүлгийн бодлого боловсруулах зөвлөх үйлчилгээний төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны яам БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт (KISDI)-тэй хамтран хэрэгжүүлж буй “Өргөн нэвтрүүлгийн бодлого боловсруулах зөвлөх үйлчилгээний төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо (2023.09.17-23) өдрүүдэд ЦХХХЯ болон Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан баг өргөн нэвтрүүлгийн бодлогын сургалт, хэлэлцүүлэг”-т оролцож, туршлага солилцлоо.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр өргөн нэвтрүүлгийн хууль эрх зүй болон бодлого, зохицуулалтын орчинд тулгамдаж буй асуудал, үндэсний бүтээл үйлдвэрлэл, технологийн ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцож, сургалтад хамрагдсан албан хаагчид сертификат гардаж авав.
Мөн БНСУ-ын Мэдээллийн нийгмийн хөгжлийн институт, Электроникс, Харилцаа холбооны судалгаа, шинжилгээний төв, Солонгос Улсын Олон нийтийн радио телевиз (KBS), Солонгосын Боловсролын телевиз (EBS), Солонгосын Радио хөгжлийн холбоо (RAPA) зэрэг байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжүүлэлт, өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн дамжуулалт, контент бүтээх, хөгжүүлэх студийн үйл ажиллагаатай танилцлаа
| “Өргөн нэвтрүүлгийн бодлого боловсруулах зөвлөх үйлчилгээний төсөл”-ийг хэрэгжүүлж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |