Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багшийн цалинг нэмэх шаардлагын хүрээнд ажил хаялт зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ үер тус холбооны дарга Д.Мөнхбаатар үг хэллээ.
Тэрбээр “Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэх саналыг бид тооцоолол судалгаатайгаар, эдийн засагчидтай зөвлөж байж гаргасан. Бид 2023 оны есдүгээр сарын 11-нд БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа Хөдөлмөрийн хуулийн дагуу аравдугаар сарын 03-нд дуусна. Хэрэв энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол Монголын багш нар аравдугаар сарын 05-нд буюу "Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр"-өөр улсын хэмжээнд ажил хаяхаар төлөвлөж байгаа. Ажил хаялтад одоогоор холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлсэн. Хэлэлцээрийн гол нь багийн цалинг ойрын гурван жилийн дотор 1000 ам.долорт хүргэ гэж байгаа юм. Сүүлийн 30 гаруй жилд багшийн цалинг ам.доллартой харьцуулбал өсөөгүй. Ер нь 300 ам.долларт эргэлдэж ирсэн. БШУ-ы сайдын хэлээд байгаа 2.5 сая төгрөгийн цалинг олон жил ажилласан, нэмэгдлүүдээ тултал авч байгаа цөөн багш нар л авч байна. Харин дөнгөж ажилд орж байгаа залуу багш нар 1.2 сая төгрөг авч байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийнэ гэдэг боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай улсуудад багшийн цалин 800 доллар хүрчихсэн байна. Монгол шиг байгалийн баялагтай улсад багшийн цалинг нэн даруй 1000 ам.доллар хүргэх бүрэн боломжтой. Эхний жил буюу 2024 оны есдүгээр сарын 1-нээс багшийн цалинг 60 хувиар нэмэх санал тавьж байна. Ингэж чадвал цалин хоёр сая төгрөгийн босго давна. Дараа жилээс 50 хувиар нэмж 1000 ам.долларт хүрэх боломжтой гэж харж байна. Мөн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын цалинг анхаарахыг шаардаж байна. Үйлчилгээний ажилчдын цалин 750 мянган төгрөг байгаа. Өнөөдөр 750 мянган төгрөгөөр хүн шиг амьдрах боломж алга. Боловсролын салбарын ажилчдын 90 гаруй хувь нь зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдарч байна. Одоо ажилд авъя гэхээр багш байтугай сургуулийн жижүүр, харуул олдохоо больсон. Боловсролын салбар эзэнгүй болох дөхөж байна. Улс төрчид элдэв хурал зөвлөгөөн хийж, одон медаль тараалгүй, зөвхөн боловсролын салбарын ажилчдын нийгмийн асуудалд анхаараад өгөөч гэж уриалга хүргэж байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн багш нар анги удирдсаны нэмэгдэл гэж 10 хувь авдаг. Анги удирдсан багш маш ачаалалтай ажилладаг. Хүүхдийн тоотой уялдуулж хүүхэд тутамд нэг хувийн нэмэгдэл олгохыг хүсэж байна. Цэцэрлэгт бүлэг удирдсаны багшийн нэмэгдэл байдаггүй” гэв.
| Д.МӨНХБААТАР: Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэх саналыг БШУЯ-нд хүргүүлж байна |
|
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
Дүүжин замын тээврийн төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа
2026-03-03 11:15:18
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1735 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-03 10:52:10
Х.Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |