• Өнөөдөр 2025-05-03

ЦЕГ: Бичлэг дэх 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж, хамгааллын арга хэмжээг зохион байгуулж байна

2023-09-25,   5283

              Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий цахим хаягаас нийтлэгдсэн бага насны дөрвөн хүүхдийн бичлэгийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран шалгаж байна.
           Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон бөгөөд Цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.

        Иймд цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

 
Эх сурвалж: ЦЕГ

ЦЕГ: Бичлэг дэх 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж, хамгааллын арга хэмжээг зохион байгуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-26 10:00:42
    giimaa: энэ хүн бичлэгийг нийтлэхгүй шууд цагдаагийн газарт хандах хэрэгтэй бсан.балай авгай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188