Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд есдүгээр сарын 24-нд бараалхлаа. Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв. Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.
Мөн сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулж Монгол Улсад тогтвортой нийлүүлэхэд анхаарч өгөхийг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт хамаарахгүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэллээ. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд хоёр орны хууль тогтоох дээд байгууллага чухал үүрэгтэй бөгөөд хоёр орны харилцаанд ач холбогдол өгч хамтарсан төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газартаа дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын Төрийн Думын дарга илэрхийлэв.
| В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |