• Өнөөдөр 2025-05-03

"Гурвансайхан" нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засвар хийж байна

2023-09-23,   336

ИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны 253/20, 721/20 тоот дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдэл үүсэж, хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
 
Үүний дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засварын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл даваа, лхагва, бямба гарагт 18:00-00:00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагуудад хаалттай гэж зарласан.
 
Энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авах талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 
 

"Гурвансайхан" нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засвар хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-23 18:21:15
    SEKSY: SEKSEER XIITSNE40NASNI80955877DYR XUSNEER
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-09-23 18:20:28
    SEKSY: S AWN80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188