• Өнөөдөр 2025-06-09

Завхан аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа

2023-09-22,   294

     Завхан аймгийн Улиастай суманд энэ сарын 19-ний өдөр бүртгэгдсэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын сорьцод хийсэн нян судлал, PCR шинжилгээний дүн өнөөдөр /2023.09.22/ гарчээ. Шинжилгээний хариу эерэг гарч, тарваган тахлын булчирхайн хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ. 
 
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улиастайгаас гарах хөдөлгөөнийг зургаан хоног хязгаарласан юм. Тэгвэл тарваган тахлаар өвчилсөн иргэний ойрын хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан учир Улиастай, Яруу сумын хөдөлгөөнийг нээжээ.
 
Өвчтөний нэгдүгээр болон дам хавьтагч нарыг бүрэн хяналтад авсан байна. Иргэний биеийн байдал тогтворжсон, ойрын хавьтлын хүмүүсээс эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарчээ. Цаашид ойрын хавьтлын 40 иргэнийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын хяналтад тодорхой хугацаанд тусгаарлалтад байлгахаар шийдвэрлэжээ. 
 
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ
  • Тарвага агнахыг хориглох
  • Тарваганы түүхий мах, дотор эрхтнийг хэрэглэхгүй, өвчихгүй байх
  • Агнасан тарвага, түүний махыг хөлдөөж хадгалахгүй, тээвэрлэхгүй байх
  • Тарвага, тулам худалдах, худалдаж авахгүй байх
  • Бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж тарваганы нүх, дош руу ойртохгүй байх
Тарваганы үхдэл, сэг зэм, хөдөлгөөн нь удааширсан тарвагатай таарвал гар хүрэлгүй орон нутгийн болон нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд мэдээлэхийг холбогдох байгууллага анхаарууллаа. 

Завхан аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188