Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат 47 настай малчин Т энэ сарын 9-ний өдөр адуундаа явна гэж гэрээсээ морьтой гараад сураггүй алга болжээ. Унаж явсан морь нь энэ сарын 12-ны өдөр гэрээс нь хоёр км зайтай орших Ховд голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн өглөө Онцгой байдлын газарт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхний хамт энэ сарын 20-ны өглөөнөөс эхлэн эрэн хайх ажиллагааг явуулсан байна. Эрлийн багийнхан Шар говь гэх газраас Хулангийн гатлага хүртэл 12 км-т Ховд голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар эрлийг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагааг 12-20-ныг дуустал нийт есөн өдөр зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрлийг зогсоосон байна.
| Адуунд яваад сураггүй болсон иргэний эрэн хайх ажиллагааг зогсоожээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |