НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд есдүгээр сарын 20-ны өдөр Феминист Гадаад бодлого+ бүлгийн Сайд нарын уулзалт болов. Уг арга хэмжээнд феминист гадаад бодлого баримталдаг болон дэмжигч Герман, Испани, Мексик, Монгол, Нидерланд, Руанда, Чили, Франц, Канад, Мексик, Бельги, Колумб, Аргентин зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар оролцож, тус тусын гадаад бодлого, феминист гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сорилт ба боломж, ирээдүйн зорилго, чиглэлийн талаар ярилцав. Хуралд оролцогчид өнгөрсөн 6 дугаар сард Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын хурлын дүнг сайшаав.
Сайд нарын уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус, мөн иргэний нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, судлаачид оролцож үг хэлэв. Арга хэмжээнээс гишүүн улсууд феминист гадаад бодлогын зарчмуудыг баримтлах талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн товч Тунхаглал гаргав. Дашрамд дурдахад Шведийн Гадаад хэргийн сайдын санаачилгаар 2022 оны 1 дүгээр сард байгуулсан “Феминист гадаад бодлого+” бүлэг нь өнөөгийн байдлаар 19 гишүүнтэй ба Монгол Улс энэ онд уг бүлэгт гишүүнээр нэгдсэн.
| “Феминист гадаад бодлого+” бүлгийн сайд нарын уулзалт болов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |