“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан үг хэллээ. Тэрбээр “Хэлэлцүүлгийн үеэр олон зүйл сонсож гайхаж, харамсаж суулаа. Өмнө нь ийм зүйл бол байсан эсэхийг мэдэхгүй ч айхавтар хэлмэгдүүлэлт болж байна. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэдэг гарчигтай 5-12 жилийн хорих ялтай гэмт хэрэгт ял тулгуулаад сууж байгаа юм байна. Яллагдагчаар татахад хүртэл бодит бичиг баримт хэрэгтэй. Нотлох баримтгүйгээр намайг яллагдагчаар татсан. Энэ заалтаар би УИХ-ын гишүүн, сайдынхаа ажлаас чөлөөлөгдсөн. Зүгээр эх орныхоо төлөө болохгүй, бүтэхгүй асуудлуудтай тэмцэж байсан олон хүний эрх ашигт нөлөөлж байна. Би хууль тогтоогчоор зургаан жил ажилласан байна. Гэтэл бидний баталсан хууль тогтоомж гүйцэтгэх шатанд ингэж замхарч байгааг харах харамсалтай байна.
Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг маш дутуу шалгасан. Отгонжаргал гэдэг хүн өөрийн санаачлаагаар л очиж ажилласан. Би мэргэжилтнээр л ажиллаж байна гэж ойлгосон. Гэтэл захирлаар томилогдсон нь би оролцсон нь тогтоогдоогүй. Нүүрсний хэргийг илрүүлье. Би илрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Оффтек гэрээ гэж юу юм, эзэд нь хэн юм. 633 нүүрсний хэрэг гэдэг нь юу юм, 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Нүүрс тээврийн 298 компанийн ард ямар эрх мэдэлтнүүд байгаа юм. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлэхэд туслаад өгье. УИХ дээр ч ярья, удахгүй сонсгол нь ч болох юм байна. Хуулийн байгууллагатай хамтарч ажиллацгаая. Шүүхээр хөнгөн хуумгай шийдэж, нүүсний хэргийг хаасан мэтээр харуулах нь хохиролтой байна. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Одоо яарч сандрах хэрэг алга. Гол учрыг нь олж, үнэн шударгаар шийдэхийн тулд хугацаа хэрэгтэй юм байна. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэв.
| Т.АЮУРСАЙХАН: Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |