“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас санал нэмэх зүйл байгаа эсэх талаар тодрууллаа. Тэрбээр “ Миний үг хэлэх гэсэн гол санаа бол нөгөө оффтек гэрээ, нүүрсний хулгай, тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллароор гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Дандаа нотлох баримтыг гэрчийн болон яллагдагчийн үгээр хүн ялласан процедурын алдаа яригдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, байцаагаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг хамруулан шалгаж, баривчилсан. Үнэхээр нүүрсний хэргээ илрүүлэх гэж байгаа бол ухаад шалгаад бай гэж байгаа юм. Гэхдээ энэ тэндээс цуглуулсан баахан бухал харагдуулаад ганц зүүний тухай ярихаар иргэд ойлгохгүй байна. Би арай сэтгэлгээний өөр түвшний юм ярих гэж байна. Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр баривчлахдаа "жагсаал зохион байгуулсан, санхүүжүүлсэн" гэж баривчилсан. Тэгээд жагсаалыг буруутай хүнийг нь барьчихлаа гэж тараасан юм. Энэ хугацаанд нэг ч удаа жагсаалын талаар асуугаагүй, мэдүүлэг аваагүй. АТГ-аас асуухаар бидэнд байхгүй, ЦЕГ-т байж магадгүй, Хууль зүйн яамнаас мэдэгдэл хийсэн тэнд байж магадгүй, Засгийн газар дээр байж магадгүй гэдэг. Эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд би энэ жагсаалын хэргийг нэхээд байгаа юм. Намайг хорьсон тогтоолд яагаад одоог хүртэл тэр жагсаалын хэрэг байгаад байдаг юм бэ. Хоёрдугаарт, нүүрсний хэрэг гэсэн. Нүүрсний хэргийн талаар олон мэдүүлэг өгсөн. Нүүрсний тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг юу хийгээд байгаа юм. УИХ дээр миний асуудлыг яагаад ярихгүй байна. Шалгаж байгаа юм бол надаас асуухгүй юм уу. АТГ дээр дутуу орхисон мэдүүлгүүд олон байна. Жорлонгийн хэрэг надад үүрүүлж явуулаад араас нь жагсаалын хэрэг, нүүрсний хэрэг, оффтек гэрээний хэрэг гэд үүрүүлэх гэж байгаа бол би бараг 100 жилийн ял авах гэж байна. Зарчмын хувьд хэлэхэд муу найруулсан жүжиг яваад байна. Энд ярьж байгаа 11 хүний хэрэг нь 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй.Бүгд дандаа хилс хэрэг, хэлмэгдүүлэлт. Яагаад Т.Аюурсайханыг оруулж ирж байгаа шалтгаан нь миний хэрэг жижигдээд, гүтгэлэг гэдэг нь мэдэгдээд байгаа юм. Зохион байгуулалттай бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгчид сүртэй юм яриад байна. Би "Эрдэнэс Тавантолгой" компанид 2007 оноос хойш ажиллаж байна. Аюурыг би таньдаггүй байсан, бид хоёр 2013 онд танилцсан. Аюур энэ "Эрдэнэс Тавантолгой"-г мэдэхгүй. Тийм байхад би яаж Аюурын бүлэгт элсэх юм. Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна, энд. Гэрчилгээ нь надад байна. 220 мянган гишүүнтэй МАН одоо эрх барьж байгаа. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. Манай намын дарга, төлөөлөл хаана байна.
Би хүсэлт гаргана. Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Гуравдугаарт, би эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилласан. Энэ дээр намын удирдах зөвлөлийн гишүүдээс мэдүүлэг аваагүй гэсэн. Тэднээс авах хэрэгтэй. Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй гэрээ, 200 гаруй тендерийг шалгаж баримт бүрдүүлсэн. Эрдэнэс Тавантолгой” дээр ямар ч гэрээний асуудал байхгүй нь тодорхой болсон. Үндэсний аудитын газраас дөрвөн жил "Эрдэнэс Тавантолгой"-д гүйцэтгэлийг шалгалт оруулсан. Төрийн байгууллагад анх удаа. Мөн Санхүү, цагдаа, тагнуул гэх мэт байгууллагын бүрэлдэхүүнтэй аудитын шалгалт орсон. Энэ байгууллагуудын шалгалтаар хэрэг байхгүй нь тогтоогдсон. Хамааралгүй болсон. Нүүрсний гэх тодотголтой хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Чингис хаан банканд би давуу эрх олгоогүй харин дампууруулсан хүн нь байж магадгүй. Монгол банкны ерөнхийлөгчийнх нь тушаал гараад тус банкийг хаасан. Үүнтэй холбоотой олон баримт нэхсэн. Миний мэдүүлэг дээр байгаа. Надад хамааралгүй намайг яллах зүйлсийг сугалж аваад хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Эсвэл олчхоод нуугаад байгаа юм уу. Ил байгаа юмыг нь хэлээд өгье. Бид 11-ээр Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа юм бол хамаа алга. Тэнд сууж байгаа хүмүүс бүгд ороод ир. МАН-ын асуудлаа ч нүүрсний хэргээ ч ярья. Залуучуудад боломж олгоод энэ хэргээ ярьцгаая. Надад баталгаа хэрэгтэй байна. Намайг есөн сар энд хорилоо. Надтай холбоотой хавтаст хэргийн 60 гаруй хувь нь бараг хэрэггүй болчихсон. Дахиж намайг хорих шаардлага байгаа юм уу. Тэр газар миний амь нас, гэр бүлийг хаана хамгаалах юм. Энэ чигээр нь оруулсан ч би цагаадаад гараад ирнэ. Би байнга шалгуулж байгаа шүү дээ. Шалгуулаад үр дүнд хүрч ашигтай ажилласан учраас иргэдэд ноогдол ашиг өгсөн. Гавьяаг нь хүртэж байсан. Гайг нь үүрч чадахгүй. Учир нь нэг ч төгрөг хулгай хийгээгүй.Тиймээс намайг цагдан хорих газраас гаргаад өгөөч гэж хүсэж байна” гэв.
| Б.ГАНХУЯГ: Би нэг ч төгрөг хулгайлаагүй учраас бурууг нь үүрч чадахгүй |
|
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
2025-12-30 15:28:51
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |