Уулзалтад ХХААХҮЯ, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЕХ-ны “Олон улсын худалдааг дэмжих” төсөл, “Монгол бактриан” нийгэмлэг, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, “Монголын экспортын кластеруудын сүлжээ” ТББ, МУИС, ХААИС, ШУТИС, Технологийн дээд сургууль, “Сүү” ХК, “ТЭСО” ХХК, “Витафит милк” ХХК, “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ, “Ингэн тагш” ХХК-ийн болон холбогдох бусад төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах, энэ кластерын хүрээнд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их дээд сургуулиуд, олон улсын байгууллагууд үр дүнтэй, харилцан хамтран ажиллахын чухлыг онцоллоо.
Тухайлбал, ингэний сүүний зах зээл нь дэлхийд хамгийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа, үнэ цэнэтэй, цаашид улам өргөжих хандлагатай тухай, ингэний сүүний шим тэжээллэг чанар, нийтийн эрүүл мэндийн ач холбогдол, Дэлхийн хос бөхт тэмээний өлгий болсон Монгол Улс нь ингэний сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, оролцогч талууд мэдлэг мэдээллээ харилцан хуваалцах, хамт хөгжих, түүхий эд, бүтээгдэхүүний стандарт тогтоох, бүтээгдэхүүний судалгаа, хөгжлийг дэмжих, хувийн хэвшлүүд гадаад зах зээлд хамтран гарах, экспортын нэг цонхны нэгдсэн бодлого хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
| МОНГОЛ УЛСАД ИНГЭНИЙ СҮҮНИЙ КЛАСТЕР БАЙГУУЛАХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |