“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж байна.
Энэ үеэр Т.Аюурсайханы өмгөөлөгч П.Баасанжав урьдчилсан хэлэлцүүлэгт тавих санал хүсэлтээ хэллээ. Тэрбээр “Үндэслэл бол мөрдөн байцаалтын яллах дүгнэлтэд зайлшгүй хийх ёстой. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг асуудал ярихын тулд үнэлгээний асуудал яригдана. Шинжээчийн дүгнэлт гаргах асуудал бол Эрүүгийн хуулийн хянан шалгах ажиллагааг ноцтойгоор зөрчсөн. Эрүүгийн хуульд шинжилгээ хийх хүний томилдог. Гэтэл Т.Аюурсайханы хэрэг дээр шинжээчээр томилогдоогүй этгээдүүд дүгнэлт гаргасан байсан. Мөн хөрөнгийн үнэлгээ дээр тодорхой шаардлага тавьдаг. Хөрөнгийн шинж чанарыг тодорхойлоогүй, шинжлээгүй. Т.Аюурсайханыг яллагдагчаар татахдаа 338.1 сая төгрөгийг гүйлгээг тайлбарлаж чадаагүй гэсэн. Гэхдээ үүнийг өөрсдөө шалгаагүй. Зөвхөн дансны орлогыг баримтыг шалгачхаад ялласан. Хаашаа зарлагдсаныг шалгаагүй. Энэ 338.1 сая төгрөг зүчээ барихад зарцуулсан мөнгө. Тус зүчээтэй холбоотойгоор яллачхаад дахиад сайн шалгалгүйгээр давхцаж яллаж байна. 31 хуудас дансны гүйлгээний баримт, 56 гэрэл зураг, БХБЯ гаргасан 43 хуудас эрхийг актуудыг нотлох баримтаар гаргаж байна. Иймд Т.Аюурсайханд холбогдох хэргийг прокурорын байгууллагат шилжүүлж өгнө ү гэсэн хүсэлт тавьж байна” гэв.
| Т.АЮУРСАЙХАНЫ ӨМГӨӨЛӨГЧ П.БААСАНЖАВ: Т.Аюурсайхантай холбогдох хэргийг прокурорын байгууллагат буцаан шилжүүлэх хүсэлт тавьж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |