• Өнөөдөр 2025-05-02

Автомашингүй өдрөөр 12 зах, худалдааны төв ажиллахгүй

2023-09-20,   623

            Автомашингүй өдрөөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ. Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Мөн Сүхбаатарын талбайд халуун хоол, хүнсээр таван асар, явуулын хоолны 13 газар иргэдэд үйлчилэх аж. Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээ, дугуйн парад болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилна. 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн зохион байгуулж, цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн ЗДТГ зургаан цэгт, тухайлбал, Чингэлтэй дүүрэг Тусгаар тогтнолын талбайд, Сүхбаатар дүүрэг Хүүхдийн урлан бүтээх төвийн өмнөх талбайд, Баянзүрх дүүрэг Бөхийн өргөөний өмнөх талбайд ажиллах юм. Харин Хан-Уул дүүрэг Драмын театрын өмнөх талбайд, Сонгинохайрхан дүүрэг 45 дугаар сургуулийн өмнөх талбайд, Баянгол дүүрэг “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх талбайд ажиллаж, олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулна. Энэ үеэр иргэдэд зориулсан эрүүл, эко хүнс, бусад төрлийн үзэсгэлэн, худалдаа үйлчилгээ, сургуулийн сурагчдын дунд “Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ын тэмцээн болох аж.

Автомашингүй өдрөөр 12 зах, худалдааны төв ажиллахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188