Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ”-гийн тусламж хариуцсан мэргэжилтэн Др.Кьюнг, ДЭМБ-ын зөвлөх мэргэжилтэн “Ногоон гэрлийн хороо”-ны дарга Др.Флиппе, тус хорооны гишүүн Др.Хоан нар энэ сарын 18-22-нд Монгол Улсад ажиллаж байна. Номхон далайн баруун бүсийн “Ногоон гэрлийн хороо” нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээний хэрэгжилтийг хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй байгууллага юм.
Тус хорооны төлөөлөгчдийн баг манай улсад ирж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг бөгөөд энэ удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн зөвлөгөө өгч ажиллахдаа уг өвчний тусламж, эмчилгээний хэрэгжилтэд үнэлгээ хийх, ДЭМБ-ын шинэчилсэн зөвлөмжийн дагуу богинын горим буюу зургаан сарын хугацаанд эмчлэх арга зүйг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, нөхцөл байдалтай танилцах зорилготой юм.
Тэд энэ удаа ХӨСҮТ, СЭМҮТ, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллан олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулж, богино хугацааны эмчилгээний шинэ горим, оношлогоо, хяналт, эрт илрүүлэлт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулна.
| ДЭМБ-ын зөвлөхүүд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад тусална |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |