Прокурорын байгууллага 2023 оны есдүгээр сарын 11-нээс 15-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 614 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар холбогдох газруудад найман шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 11 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:
Булган аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг 2023 оны наймдугаар сарын байдлаар судалж, энэ төрлийн зөрчилд төрийн албан хаагч холбогдсон тохиолдол цөөнгүй гарч байгаад дүгнэлт хийж, шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллах талаар тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газарт;
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л”, “Ч” шөнийн цэнгээний газруудад үйлдэгдсэн гэмт хэргийн гаралтыг 2023 оны 9 дүгээр сарын байдлаар судлахад, “Л” шөнийн цэнгээний газарт 39, “Ч” шөнийн цэнгээний газарт 14 гэмт хэргийн шинжтэй асуудал гарч, цагдаагийн байгууллагад шалгагдсан байна. Тиймээс Согтууруулах ундааны эргэлтэнд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмыг мөрдөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар дээрх аж ахуйн нэгж байгууллагуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
| Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг судалж, шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мэдэгдэл хүргүүлжээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |