БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь, Худалдааны консул Улаанбагана нар есдүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Дундговь аймагт албан айлчлал хийж байна. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нар төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймгийн байгаль орчин, ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, цөлжилтийн эсрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтойг дурдан, тус салбарт 50.000 юанийн дэмжлэг үзүүллээ. Мөн боловсролын салбарт цаашид үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн 15 сумын ерөнхий боловсролын сургуулийн 47 сурагчид тус бүр 500.000 төгрөгийн тэтгэлэг олгосон юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, орон нутагт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлдвэржүүлэх тал дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын зүгээс найрсаг хамтын ажиллагаанд талархал илэрхийлэн, эрүүл мэндийн салбар тэр дундаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр БНХАУ-д нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх, туршлага судлах, хамтран ажиллах саналаа уламжилжээ.
| БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Ли Яньжюнь Дундговь аймагт албан айлчлал хийж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |