НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр зохион байгуулах Тогтвортой хөгжлийн асуудлаарх дээд түвшний уулзалтыг угтсан “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл ажиллагаа” өдөрлөг 2023 оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо болов.
Монгол Улс энэхүү өдөрлөгт оролцож, Ботсвана Улс болон НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн газар, Олон улсын худалдааны төв зэрэг байгууллагатай хамтран “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын алдагдсан боломжийг эргэн сэргээх нь: Худалдаа ба цахимжуулалтын үүрэг” сэдэвт тусгай арга хэмжээ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Жендэрт тулгуурласан санхүүжилтийг нэмэгдүүлэх нь: Тогтвортой хөгжлийн зорилгыг урагшлуулах арга хэрэгсэл“ сэдэвт тусгай арга хэмжээг зохион байгууллаа.
Эдгээр арга хэмжээний үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд тогтвортой хөгжлийн зорилгыг үндэсний хэрэгжилт, түүний дотор цахим эдийн засгийг хөгжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, бичил болон жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй нийтлэг сорилт бэрхшээлийг даван туулж буй болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжин ажиллаж байгаа талаарх туршлагаасаа хуваалцав.
| Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх үйл ажиллагаа” өдөрлөгт оролцлоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |