Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд Монгол Улсын үр тариа, улаан буудай, төмс, хүнсний ногооны гол ханган нийлүүлэгч Сэлэнгэ аймгийн ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцаж, тариаланчидтай санал солилцлоо. Тариаланчид сүүлийн жилүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний хүрээнд олгогдож буй газар тариаланг дэмжих зургаан хувийн хөнгөлөлттэй зээл болон хөрсний үржил шимээ хадгалж хэрэглэсэн бордооны 30 хүртэл хувийн хөнгөлөлтийг аж ахуй нэгжүүдэд олгож буй ихээхэн дэмжлэг болж байгааг илэрхийллээ.
Мөн тариалан эрхлэгчид тариалангийн талбайд мал оруулахгүй, хамгаалах асуудал, тариалангийн талбайг хашаажуулахад төр дэмжлэг үзүүлэх, хууль, журмын хэрэгжилтийг хангуулах, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулан ажиллах тал анхаарах хүсэлтийг тавилаа. Тариалангийн талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах тариаланчдын саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдалтай танилцан дэмжихээ илэрхийллээ
| Тариалангийн талбайг хашаажуулах саналыг дэмжив |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |