Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
Тус газраас гол усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 13 дахь жилдээ завьт болон хөдөлгөөнт, явган эргүүлийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Өнгөрсөн жил гол усны ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол энэ жил “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг зургадугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 15-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны ослын нийт 46 дуудлага бүртгэгдсэн. Голын усанд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан. Голын усанд живж 10 иргэн нас барсан, үүнээс том хүн найм, хүүхэд хоёр байна. Завьт эргүүлээр 36 том хүн, таван хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос дөрвөн цогцос гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
“Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” нөлөөллийн аян, завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийн ажлын үр дүнд 2023 онд голын усны ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувь, голын усанд осолдсон иргэдийн тоо 2.8 дахин буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын завьт эргүүл нь 2010 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байгаа. Энэ 13 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 695 удаагийн дуудлага мэдээллээр ажилласан бөгөөд 406,163 том хүн, 201,898 хүүхэд, нийт 608 мянга гаруй иргэний эрдэнэт амийг гол усны ослоос авран хамгаалж, 314 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллажээ.
Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням: Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал гурван удаа үүсэж, бид холбогдох байгууллагатай хамтран хохирлыг бууруулах, сэргээн босгох ажиллагааг зохион байгуулсан. Энэ жил голын усны дуудлага багассан нь зохион байгуулсан арга хэмжээ үр дүнтэй байсны илрэл. Мөн “Мандал даатгал” компаниас голын эрэг дагуу камер байршуулсан, түүнчлэн НИТХ-д санал тавьж, 16 байршилд иргэдийн аюулгүй байдлыг хангах дуут камерыг байршуулж байгаа. Цаашид албан хаагчдыг биетээр явуулах бус, дрон болон цахим цамхгуудаар дамжуулан иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, орчин үеийн дэвшилтэт технологийн ашиглан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан угаарын хийн хордлого болон объектын гал түймрийн эрсдэлээс сэргийлэхээр “Эрсдэлгүй-Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж, эрсдэлтэй хороодод алба хаагчдыг ажиллуулна гэлээ.
Ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх “Эрсдэлгүй Улаанбаатар” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Өнгөрсөн жил ахуйн гал түймэр, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Мартаж болохгүй”, “Гал ганц хоромд” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй-Улаанбаатар” нөлөөллийн аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ныг дуустал 40 хоногийн хугацаанд зохион байгуулна. Нийслэлийн хэмжээнд 2023 он гарснаас хойш аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой нийт 1503 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэний 1108 буюу 73.7 хувийг ахуйн гал түймэр, 395 буюу 26.3 хувийг эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага эзэлж байгаа юм. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлага таван хувиар өсөж, ахуйн гал түймэр 14.1 хувиар буурсан байна.
Аяныг Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сууц өмчлөгчдийн холбоо, гэр хорооллын хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх алба, “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК хамтран зохион байгуулж байгаа юм.
| “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяны үр дүнд дуудлагын тоо 16.3 хувиар, амиа алдах эрсдэл 2.8 дахин буурлаа |
|
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |