Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.
Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилтын ажил бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Тус төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцах үеэрээ замын ажлыг шуурхай гүйцэтгэж, энэ ондоо багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замыг энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэг болголоо |
|
Монгол Улсын Өргөмжит консулын газрыг Братислав хотод нээв
2026-04-25 08:04:05
Элсний наадам "САНЬЯА-2026"-аас Э.Шүрэнцэцэг хүрэл медаль хүртлээ
2026-04-25 07:35:50
“Хасын хүлэгүүд” баг лигийн аварга баг боллоо
2026-04-25 07:05:00
Оюутны их наадмаас “ҮБТИС” 3 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-04-25 07:00:00
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, САНСРЫН НИСГЭГЧ М.ГАНЗОРИГ АГСНЫ ТУХАЙ ХОЁР БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2026-04-24 15:13:24
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: "Бодь"-ийн оффтeйк гэрээг шалгаж олон нийтэд мэдээлэх шаардлагатай
2026-04-24 14:46:52
Улсын хэмжээнд мал төллөлт дундаа орж, 11.1 сая төл авч бойжуулжээ
2026-04-24 11:13:07
Цахилгаан хязгаарлах газруудын өнөөдрийн ХУВААРЬ
2026-04-24 11:07:24
ГАНДАНГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН Г.САМПИЛНОРОВЫН НЭГ ӨДӨР
2026-04-24 08:04:28
Чөлөөт бөхийн “U15”, “U20” улсын аварга хоёр дахь өдөр эхэллээ
2026-04-24 08:02:49
Г.Монголжин "САНЬЯА-2026" элсний наадмаас хүрэл медаль хүртэв
2026-04-24 07:10:00
СУРРОН, СОГТУУЧУУДААР ДҮҮРЭН УЛААНБААТАРЫН ШӨНӨ
2026-04-24 07:00:00
ХОГОНДОО ДАРАГДАЖ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АЮУЛД НЭРВЭГДСЭН ГЭР ХОРООЛОЛ
2026-04-24 07:00:00
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ВАЛЮТ ХОВОРДОЖ, "НАЙМАН ШАРГА" НАМ ГҮМ БАЙНА
2026-04-24 07:00:00
132, 134 ДҮГЭЭР УСНЫ ХУДГААС ТЭМДЭГЛЭСЭН МИНЬ
2026-04-24 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-04-24 07:00:00
ШҮҮГДЭГЧ М: ДЭРСЭН ДОТОР ХОЁР ХУРУУ ХЭМЖЭЭТЭЙ ТАРВАГАНЫ ХАР ТОЛГОЙ ЦУХУЙГААД БАЙХААР НЬ БУУДЧИХСАН ЧИНЬ ХҮН БАЙСАН
2026-04-24 07:00:00
ДЭЛБЭРЭЛТИЙН ДАРААХ ХАШХИРААН
2026-04-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |