• Өнөөдөр 2025-05-02

Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэжээ

2023-09-14,   406

                   Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа хоригдлууд, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг устгах ажлыг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
 
               Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн болон нийслэлийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын нийт 420.5 га талбайн шарилжийг цэвэрлэв.
 
         Шарилж цэвэрлэх ажилд нийт 446 хоригдол, баривчлагдсан болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг оролцууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188