Ой модны доройтол, усны хомсдолын асуудалд иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхаарал хандуулж мэдээлэл өгч, салбарын мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцан ажиллаж байгаа ч тодорхой шийдэлгүй, хариуцлага, хяналтгүй байгааг салбарын сайд онцлоод үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Тухайлбал Сэлбэ, Туул голын сав газруудад зөвшөөрөлгүй мод тайрсан, бохир ус нийлүүлсэн асуудлаар өнгөрсөн зургадугаар сард газар дээр нь ажилласан. Хуулийн хүрээнд зөрчилд хариуцлага тооцох үүргийг холбогдох төрийн албан хаагчдад өгсөн. Гэвч хангалттай арга хэмжээ аваагүй байгааг онцлов.
Ус, ойн салбарын албан хаагчидтай хийж буй уулзалтын үеэр “Тэнгэрлэг Монгол" ТББ-ын тэргүүн Б.Бямба-Очир болон бусад төлөөллүүд хуралд оролцож өөрсдийн хөндөж буй асуудлуудаа танилцууллаа. Энэ хүрээнд мод огтлон, ус бохирдсон байршлуудад Ойн газар, Усны газрын нийт албан хаагчид биечлэн очиж харах, тодорхой арга хэмжээ авахыг салбарын сайд үүрэг болгосноор есдүгээр сарын 13-ны Бямба гарагт Сэлбэ гол, Туул гол, Хандгайтын гол орчимд Ойн газрын 16, усны газрын 28 албан хаагч бүрэн ирцтэйгээр ажиллахаар боллоо.
Мөн долоо хоног бүрийн Лхагва гарагийн 18 цагт Усны газарт Ус, Ойн асуудлаар иргэд, олон нийт санал гомдол, мэдээллээ нээлттэй өгөх тогтмол хуваарьтай болсон. Энэ үеэр иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл ой, усны салбарын мэргэжилтнүүдээс хариулт авч хамтран ажиллахыг урьж байна.
| Б.Бат-Эрдэнэ сайд үүргээ хангалттай биелүүлээгүй албан хаагчдад арга хэмжээ авахыг үүрэг болголоо |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |