Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт шинэ авто тээврийн төвийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Дундговь аймагт ажилласан. Ажиллах үеэрээ зам засварт ашиглах 400 сая төгрөгийг Засгийн газын нөөц хөрөнгөөс гаргах шийдвэр гаргасан. Драгон тээврийн үйлчилгээний төв 20 жил үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд олон гомдол хүлээж авсан. Үүнийг үе үеийн зам тээврийн сайд, хотын удирдлагууд шийдэх гээд чадаагүй. Хэл ам гарна гэж айдаг байсан юм билээ. Драгон автовокзалаар дамжиж жилдээ 8000 гаруй иргэн зорчиж байгаа. Тус иргэдийг ая тухтай зорчуулмаар байна. Иргэдийн эрх ашгийг бодох ёстой учраас авто тээврийн үндэсний төвд чиглэл өгсөн. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлаж, Номин компанийн газрыг сонгож гэрээ хийсэн юм билээ. Миний хувьд гэрээ хийх газрыг зааж өгөөгүй. Хууль зөрчсөн эсэхийг нь хуулийн байгууллага шалгах байх. Иргэд шинэ авто тээврийн төвд сэтгэл хангалуун байна лээ. Хувийн ашиг орлогыг бодсон хүмүүс л сэтгэл дундуур учраас зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байна. Миний хууль зөрчсөн гэх баримт гарч ирвэл би хуулийн дагуу шийтгүүлнэ” гэв.
| С.БЯМБАЦОГТ: Автотээврийн төв нүүсэнд иргэд сэтгэл хангалуун байгаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |