Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн сард амиа алдсан эмэгтэйн элэг, бөөрийг донор болгох хүсэлтийг холбогдох албаныхнаас ар гэрийнхэнд нь тавьж, зөвшөөрснөөр донор болгосон байдаг. Гэвч ар гэрийнхэн нь "Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан байж болзошгүй байгаа. Учир нь, өвдөг, шагайг нь тэр чигт нь зүсээд төмөр утсаар оёсон байна лээ. Бид маш их гомдолтой байгаа. Элэг, бөөрийг нь бусдад тус болог, амьдрал бэлэглэг гээд донор болгохыг зөвшөөрснөөс өөр эд, эрхтнийг нь авахыг зөвшөөрөөгүй. Мөн бидэнд донор болсны 3.5 сая төгрөг өгнө гэсэн боловч өгөөгүй. ЭМЯ-ны нэг мэргэжилтэн "Чинбүрэн эмч бид нар тэр мөнгийг олгох асуудлыг ярилцаж байна. Болохгүй бол хувиасаа өгөөд дараа нь бид нөхөөд авах талаар хөөцөлдөж байна" гэсэн хэмээн хэвлэлд мэдээлээд буй. Үүнтэй холбоотойгоор бид "Ар гэрийнхнийх нь зөвшөөрөлгүй эд, эрхтнийг нь донор болгох боломжтой юу. Ийм тохиолдол өмнө нь гарч байсан уу. Талийгаачийн биеийг ямар учраас төмөр утсаар бөхөлсөн байсан бэ. Мөн донор болсон мөнгөн тэтгэмжийг нь ямар учраас ар гэрийнхэнд нь олгохгүй байгаа вэ" гэдгийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс тодрууллаа.
Шүүх шинжилгээний үндэсний төвийн ажилтан А тус хэргийн талаар “Манайх энэ асуудалд мэдээлэл өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас цогцос шалгуулах хүсэлт өгсөн тохиолдолд дахин шинжилгээ хийх боломжтой” гэв.
| ТАЛИЙГААЧИЙН ЭЛЭГ, БӨӨРНӨӨС ГАДНА ШӨРМӨСИЙГ НЬ ДОНОР БОЛГОН АВАХ ГЭРЭЭ БАЙГАА. ХАРИН ТАЛИЙГААЧ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГГҮЙ БАЙСАН НЬ ДОНОРЫН МӨНГӨ ОЛГОХОД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА |
|
Бөх тайлбарлагч Ц.Батнасанд МУСГЗ цол хүртээнэ
2026-07-05 12:56:37
ХҮҮХЭД НАС
2026-07-05 12:28:43
Налайхын зам засварын ажил энэ сарын 8-нд дуусгана
2026-07-05 12:21:28
Дүүхээ төвөөс Жамсранжавын гудамж хүртлэх замыг түр хугацаанд хаана
2026-07-05 12:12:42
ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орохгүй, 25 хэм дулаан байна
2026-07-05 11:58:29
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-07-05 07:00:00
С.ЦЭЦЭГМАА: МИНИЙ ААВ “ЖИГМЭД ТОГМИД ХОЁР”, “НОРОВЫН НАМТАР” ЗОХИОЛУУДААРАА ХҮҮХДҮҮДТЭЙ ҮРГЭЛЖ ХАМТ БАЙДАГ
2026-07-05 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-07-05 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-07-05 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-07-05 07:00:00
ЖҮЖИГЧИН Б.ЧУЛУУНЦЭНДИЙН ХҮҮ Ч.МАНЛАЙБААТАР: ААВЫНХАА ТОГЛОСОН "ӨГЛӨӨ", "ТЭМЦЭЛ" ТЭРГҮҮТЭЙ КИНОНУУДЫГ ҮЗЭХЭД УУЛЗСАН ЮМ ШИГ САЙХАН БОЛДОГ
2026-07-05 07:00:00
ФОТО: ГОЁЛОО "ӨМССӨН" УЛААНБААТАР
2026-07-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |