Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн, УИХ-аар батлуулж, хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой болсон. Уг хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа Бодлогын судалгаа, шинжилгээний төв буюу “Think tank”-ыг өнгөрсөн онд байгуулсан юм. Тэгвэл өдгөө 30 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, 16 их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, олон улсын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор тус хүрээлэн хотын хөгжлийн судалгааг боловсруулж, үүнд үндэслэн Улаанбаатар хот бодлого гаргаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, батлагдсан төсөвтөө баригдан бүтээн байгуулалт хийх бус, бүтээн байгуулалтын хэрэгцээ, шаардлагадаа үндэслэн төсвөө зарцуулдаг болжээ.
Нийслэлийн удирдлагын багийн бодлого, шийдвэр болон хэрэгжүүлж буй Гурван суурьт хөтөлбөрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.
-Нийслэлийн Засаг даргын захирамж шийдвэр, Улаанбаатар хотын бодлогыг ямар үндэслэлээр, хэрхэн гаргадаг вэ?
-Нийслэлд хийж, хэрэгжүүлэх шаардлагатай олон ажил бий. 2020 онд ажлаа авснаасаа хойш Улаанбаатар хотын эрх зүй, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж, хотын бие даасан эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бий болгох зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс УИХ, Засгийн газар, нийслэлийн уялдааг нягтруулан, сайжруулахад анхаарч, зорьж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрхээ авлаа.
Есөн дүүрэг, харьяа 123 байгууллагаас ирүүлсэн өгөгдөл мэдээллийг нэгтгэн боловсруулж, түүнд судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр хотын удирдлагын баг бодлого, шийдвэрээ гаргадаг. Нийслэлийн Засаг дарга 153 чиг үүргийн хүрээнд ажилладаг. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодлогын судалгааны байгууллага зайлшгүй байх шаардлагатай. Судалгаа, өгөгдөл байгаа газарт оновчтой шийдвэр гаргах, зөв төлөвлөлт хийх боломжтой. Гадаадын судалгаа, шинжилгээний төвүүд, их, дээд сургуулиудтай нээлттэй, шууд хамтран ажиллах боломжтой “Think tank”-ийг Нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулсан нь чухал давуу тал болж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын шийдвэр эрдэм шинжилгээний томоохон багийн судалгаа, шийдэлд суурилан гарч байна гэсэн үг.
-Улаанбаатар хотод батлагддаг нэг жилийн төсөв хэр хангалттай байгаа вэ. Өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхэд ямар хэмжээний хөрөнгө шаардлагатай, түүнийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөв маш бага байсан учраас үе үеийн Хотын дарга нарт олон асуудал тулгамдаж байсан. Тухайлбал, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нэгдсэн төсөвт Улаанбаатар хотын төвлөрүүлж буй орлогыг нийслэлд хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэлийн 2022 оны төсөв 420 тэрбумын 100 тэрбум нь сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд, 75 тэрбум нь бүтээн байгуулалт хийх газар чөлөөлөлт, 68 тэрбум нь автобусны парк шинэчлэл зэрэгт зарцуулагдаж, 160 тэрбумыг Сангийн яам татаж авсан. Түүнчлэн цахим шилжилт, холбоос зам гэх мэт томоохон төсөл, арга хэмжээнүүд хэрэгжиж байгаа. Гэвч энэ хэмжээний хөрөнгө оруулалт хотод тулгамдаж буй бүх асуудлыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүй. Хийж, хэрэгжүүлэх ажил дахиад ч бий. Сайн, муу олон янзаар хэлэгдэж байгаа ч “Эрдэнэс Баянбогд” төсөл бол нийслэлийн хөгжилд нэмэртэй, цаашид хийх шаардлагатай байгаа бүтээн байгуулалтыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэр, нөөц болох юм.
-Хотын дарга Д.Сумъяабазарын үүрэгт ажлын хугацаа дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Үлдсэн хугацаанд юу хийхээр төлөвлөж, зорьж байна вэ?
-Бий болгосон хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тодорхойлсон 86 үзүүлэлтэд суурилан хуваарилж, бүтээн байгуулалтуудыг хийхээр төлөвлөж байна. Хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг үгүй хийхийн тулд эрх зүйн орчныг л сайжруулах шаардлагатай. Тиймээс хуулийн зохицуулалт, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж, Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулах юм. Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжинө, эдийн засаг хөгжвөл эрүүл засаглал тогтоно.
| Д.СУМЪЯАБАЗАР: Эрх зүйн орчин сайжрахад эдийн засаг хөгжиж, эрүүл засаглал тогтоно |
|
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |