Монгол Улс болон Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод чуулж байна. Тодруулбал Испани улсын Хууль зүйн яам, Румын улсын Цахим хөгжлийн газар, Польш болон Финланд улсын Статистикийн хороо болон Үндэсний Статистикийн Хорооны төлөөллүүд өгөгдлийн засаглал, менежментийн хүрээнд туршлага солилцож, санал зөвлөмж хуваалцаж байгаа юм.
Өнгөрсөн тавдугаар сард Үндэсний Статистикийн Хорооноос Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйзэд хандан Европын орнуудын статистикийн байгууллагатай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу тус сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 12-14-нд зохион байгуулж байна.
Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа энэ удаагийн сургалт нь ҮСХ, ЦХХХЯ хамтран өгөгдлийн засаглалыг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын захиргааны мэдээллүүдийг нэгтгэх, чанарыг сайжруулах, цаашлаад үндэсний хэмжээний каталоги бий болгох ажил хэрэгжиж буй энэ цаг үед болж байгаа нь өндөр ач холбогдолтой болохыг дурдсан юм. Тухайлбал өгөгдлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд “Төрийн нэгдсэн мэдээллийн сан: Төрийн Их Өгөгдөл” төслийг Азийн Хөгжлийн Банкны техник, санхүүгийн тусламжаар хэрэгжүүлж байгаа билээ.
“Өгөгдлийн засаглал, менежмент” сургалт, хэлэлцүүлгийн үеэр онцлон ярилцаж буй санал, зөвлөмж нь үндэсний хэмжээний бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад чухал мэдээлэл болох юм
| Статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор чуулж байна |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |