Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, Авто замын бодлого зохицуулалтын газрын холбогдох албаныхан Завхан аймгийн авто зам, төлбөр авах цэг, автотээврийн төвүүдэд хяналт, шалгалт хийж ажиллалаа. Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх Улаангом-Сонгино-Нөмрөг чиглэлийн 120 км, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 222.3 км, Мөрөн-Улиастай чиглэлийн 152.5 км, Улиастай-Алтай чиглэлийн 118.5 км замын ганцын давааны 22 км хайрган хучилттай авто зам, Улиастай-Сархайрхан-Мянгад чиглэлийн замын нисэх буудал хүртэлх 29.7 км хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалтын ажилд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өглөө.
Улиастай-Сархайрхан-Мянгад чиглэлийн замын нисэх буудал хүртэлх эхний 29.7 км хатуу хучилттай авто замын ашиглалт болон Отгонтэнгэр нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас, явгалах зам болон перроны нөхцөл байдалтай танилцаж, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн замын Загастайн давааны ашиглалт, нөхцөл байдалд хамтарсан үзлэг шалгалт хийлээ.
Мөн Завхан аймгийн Автотээврийн төв болон Зорчигч тээврийн "Жавхлант Хийморь Хоршоо", "Гранд Автобус" ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь илэрсэн зөрчил, дутагдлыг арилгатал түр зогсоож, улсын ахлах байцаагчийн акт үйлдэж, холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтанд тус тус хүргүүлэв.
Завхан аймаг Их-Уул ТАЦ 2023 оны төлөвлөгөөний биелэлт 63.0%, Архангай аймаг Тариат ТАЦ-ийнх 46.5%, Архангай аймаг Ганц мод ТАЦ 69.3%-тай, Ѳвѳрхангай аймаг Хархорин ТАЦ 60.8 хувийн тус тус биелэлттэй байна
| Завхан аймгийн улсын чанартай авто зам, төлбөр авах цэгүүдэд шалгалт хийж, албан шаардлага өглөө |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |