Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар тус байгууллагын хяналтын зарим чиг үүрэг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шилжиж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад мөрдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, холбогдох стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд эрүүл мэнд, эм хангамж, боловсрол болон бусад нийтийн үйлчилгээний байгууллагад эрүүл мэнд, эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр хийх хяналтыг боловсронгуй болгож, хяналт шалгалтын дүнд цаашид оновчтой арга хэмжээг авч, шийдвэрлэхээр ажиллаж байна.
Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангуулах, эмчилгээний чанар, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, хүрээлэн буй орчин, хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ.
Тус шинжилгээний дүнг үндэслэн хүн амыг эрүүл, аюулгүй, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах, иргэдэд амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх аливаа эрсдэл, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, түүнийг бууруулж, арилгаж ажиллах юм.
| Эрүүл мэнд, эрүүл ахуйн чиглэлээр хийх хяналтыг боловсронгуй болгоно |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |