Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов. БНСУ-ын Гадаад харилцааны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Олон талт харилцааны газрын орлогч дарга Семин Паек, БНСУ-ын Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга На Вүүк-Жонг, БНСУ-ын Байгаль орчны корпорацын Ерөнхий менежер Кеонгсим Ким болон албаны бусад хүмүүстэй Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш. Цэрэндулам, мэргэжилтэн С.Энхээ нар хамтарсан уулзалт хийв.
Уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг хөгжүүлэх хамтарсан удирдах хорооны журмын эхний төслийг хэлэлцлээ. Хамтарсан удирдах хороо байгуулах, ажиллах журмын төслийг хоёр талаас санал авч, батлах ажлыг ирэх есдүгээр сардаа багтаан эцэслэхээр тогтлоо. Түүнчлэн БНСУ-ын талаас аравдугаар сард Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй ирж, ажиллах юм. Мөн тус уулзалтын үеэр хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй Улаанбаатар хотын Нарангийн энгэр дэх хатуу хог хаягдлын үйлдвэр байгуулах, хүлэмжийн хийг бууруулах төслийн явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо
| Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэв |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |