“Хүний мөс муудсан шүү, хүү минь” гэж олон сонсож байснаас “Бид ямар хүмүүсийн дунд амьдарч байна вэ” гэж нэгнээсээ айтлаа хүний чанар муудсан гэж санасангүй ээ. Монголчууд яг л ноходтой адил хоорондоо уралцаж, нэгнийгээ сэхэхгүй болтол нь нүдчихдэг, бусдад зодуулж байгаа нэгэнд очоод туслах нь битгий хэл “Энэ зодуулж байна. Зодуулж л байг уу” гэсэн шиг инээд алдаж бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд байршуулчихдаг болж. Үүнээс өөр юу ч хийж чадахгүй болтлоо амиа хичээгсэд олон болжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд араатнаас дор нэгнийгээ хэмлэдэг болсныг илтгэх бичлэг сүүлийн үед бүр ихэссэн байна. Эр, эмгүй л нэгнийгээ зоддог, дээрэлхдэг, нэг нь зодуулаад үхэх гэж байсан ч тоохгүй өнгөрдөг болсонд цөөн хэд нь эмзэглэж сууна. Тэднийг зүгээр л хараад зогсдог, бичлэг хийхээс өөрийг хийж чаддаггүй хүмүүс эмзэглэх нь битгий хэл харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрдөг болсон нь тун харамсалтай. Зарим нь "Цөвүүн цаг гэдэг нь л энэ байх даа" гэхээс өөр гавихгүй. Монгол хүний мөн чанар тартагтаа тултал муудсаныг илтгэх хамгийн сүүлд болсон хоёр жишээг дурдъя.
Өчигдөр олон нийтийн сүлжээнд бусдын анхаарлыг илүүтэй татсан хоёр бичлэг орсон. Эхнийх нь, өөрийн хүсэлтээр зогсоол дахь автомашины хөдөлгөөн зохицуулдаг иргэнийг нэгэн жолооч туулгаж байгаад учир зүггүй зодож, дэвсэлж байв. Тухайн иргэн гэрэл ойлгогчтой хувцас өмсчихсөн байсан учир бичлэг хийсэн иргэн “Шаардлага тавьсан цагдааг иргэд зодож байна” хэмээх тайлбартай олон нийтийн сүлжээнд байршуулсан байв. Гэтэл Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс “Бусдад зодуулсан гэх хүн цагдаа биш сайн дураараа автомашины хөдөлгөөн зохицуулдаг иргэн байна” хэмээх мэдээллийг өгсөн. Гэхдээ тэр бусдыг цагдаа ч бай, жирийн иргэн ч бай ухаан алдтал нь зодож, нүдэх ёсгүй. Бодвол, цагдаа биш байж томорлоо гээд л дээрэлхэж харьцснаас тэдний зодоон эхэлсэн нь гарцаагүй. Гэвч түүнийг зодлоо гээд цагдаад дуудагдаж, хуулийн хариуцлага хүлээнэ. Зодуулсан нэгэн нь хэдэн өдөр эмнэлэг бараадаж, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирно.
Харин дараагийн бичлэг бол Өмнөговь аймагт нэгэн эмэгтэй золбин нохдод бариулж буй бичлэг байв. Түүнийг 4-5 нохойд бариулаад амьд үлдэх эсэх нь тодорхойгүй байхад нэгэн машинтай иргэн харж, харж байгаад цонхоо хаагаад явж байгаа юм. Өөрөө нохойноос айгаад түүнд тусалж чадаагүй юмаа гэхэд машинаараа нохойг нь хөөж болох л байсан. Ямар ч нохой түүний машин дотор нь урчихгүй шүү дээ. Дээрх хоёр үйл явдал хоёулаа бусдын нүдэнд ил болсон. Харамсалтай нь, хэн ч тэднийг салгаж, болиулаагүй. Тэгэхээр дор бүрнээ анхаарал болгоомжтой явахгүй бол бусдын нүдэн дээр л үхэж мэдэх болж.
Мөн үүнээс гадна айлын алгын чинээхэн үрийг багш нар нь хөхөртөл нь, хавдтал нь зодчихдог асуудал газар авсан. Хичээлийн шинэ эхлээд ганцхан хонож байхад цэцэрлэгийн туслах багшийн хүүхдүүдээ зодож буй бичлэг ил болсон. Ил болсон нь зөвхөн тэр боловч өөр хаана, хэчнээн багш бусдын танхил үрстэй зүй бусаар харьцаж, зодож буйг таашгүй. Гэхдээ бусдын хүүхдийг өөрийнхөө хүүхэд шиг бодож байдгаараа хичээж, зааж, сургаж байгаа багш нар олон бий. Тэдний хүч хөдөлмөр, нэр хүндийг үгүйсгэж болохгүй. Харин олны дунд өөрийнхөө сэтгэл зүйг бэлдээгүй, бусдын хүүхдийг хүмүүжүүлэх нь битгий хэл өөрийгөө хүмүүжүүлж чадаагүй багш нар олон болжээ. Л.Энх-Амгалан сайд аа, эхлээд багш нарынхаа сэтгэл зүйг эмчилж, багш нарыгаа хүүхэд зодохооргүй болтол нь бэлтгэх хэрэгтэй байна. Өөрийгөө хянаж чадахгүй, мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоогүй өчнөөн хаалганы цаана хүүхэд зодоож сууж байгаа юм биш биз.
| МОНГОЛ ХҮНИЙ МӨН ЧАНАР ТАРТАГТАА ТУЛТАЛ МУУДАЖ, БУСДАД ЗОДУУЛЖ БУЙ НЭГНИЙХЭЭ БИЧЛЭГИЙГ ТҮГЭЭЖ ХӨӨРЦГӨӨХӨӨС ӨӨР ДЭМГҮЙ БОЛЖ |
|
CS 2-ын дэлхийн шилдгүүд Монголд цуглана
2026-09-02 20:59:50
М.Баасанжав алыш бөхийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-09-02 16:16:29
“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг сурвалжлах эрхийн мандатыг гардуулан өгөв
2026-09-02 15:37:45
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад очлоо
2026-09-02 15:20:15
Э.Бат-Амгалан тийболлын Азийн цомд түрүүлсэн багийг хүлээн авч уулзав
2026-09-02 15:15:22
С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ
2026-09-02 14:50:00
“KOREA WEEK” арга хэмжээнд “Имарт” оролцоно
2026-09-02 14:35:38
Голомт банк “ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛТАЙ БАНК”, “ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТӨВТЭЙ БАНК” шагналууд хүртлээ
2026-09-02 14:33:41
Элчин сайд Г.Уянга Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзжээ
2026-09-02 14:12:23
Непалын арми үерийн аюулаас 45 хоногтой ихэр нярайг аварчээ
2026-09-02 13:50:08
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
2026-09-02 13:17:15
Угаарын хийн хордлогын тохиолдлын 44 хувийг хүүхэд эзэлж байна
2026-09-02 13:10:58
Монгол-Алс Дорнодын зүүн коридорын боломж" сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ
2026-09-02 12:00:58
Монгол, Орос хоккейн спортыг хамтарч хөгжүүлэх талаар хэлэлцэв
2026-09-02 11:41:16
Монгол Улсын усан пологийн баг, анхны тоглолтоо олимпын аварга багтай хийв
2026-09-02 11:23:19
С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас саатуулжээ
2026-09-02 09:54:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
2026-09-02 09:53:05
Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажиллажээ
2026-09-02 09:34:04
Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
2026-09-02 09:28:00
Завхан аймагт дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ
2026-09-02 09:17:29
Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас зургаа дахь алтан медалиа хүртэв
2026-09-02 07:54:51
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “ШХАБ”-д Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үг хэллээ
2026-09-02 07:44:10
Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын зам тавих ажил эхэллээ
2026-09-02 07:10:00
Улсын заан Д. Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмаас алтан медаль хүртлээ
2026-09-02 07:05:00
Консулын патент гардуулав
2026-09-02 07:00:00
2026-09-02 06:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-09-02 06:00:00
Непалд амиа алдсан хүний тоо 1,000 давж, аврагчид шаварт дарагдсан, хонгилд гацсан ажилчдыг эрэн хайж байна
2026-09-01 16:48:32
"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно
2026-09-01 15:11:23
Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
2026-09-01 14:34:00
Э.БАТШУГАР: ГЕМОФИЛИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХАНГАМЖ ДАХИН ТАСАЛДАХГҮЙ
2026-09-01 13:34:23
Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
2026-09-01 13:26:46
“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 13:03:48
Хэланьшань уулнаас дөрвөн морь хөлгөлсөн тэрэгний хадны зураг илрүүлжээ
2026-09-01 12:53:17
Гавьяат тамирчин, 92 настай Ц.Раднаа ДАШТ-ээс 19 алтан медаль хүртжээ
2026-09-01 11:41:23
Есдүгээр сард хүйтрэлт, хяруу олон жилийн дунджаас эрт ажиглагдаж болзошгүй
2026-09-01 11:34:21
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026-09-01 10:49:57
Сургуулиудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” нар ажиллана
2026-09-01 09:22:44
Ж.Алдаржавхлан сайд, ОХУ-ын олимпын хорооны ерөнхийлөгчтэй уулзав
2026-09-01 09:16:52
Сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны 242.742 хүүхэд бүртгүүлжээ
2026-09-01 08:39:07
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-01 08:24:03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
2026-09-01 08:13:09
2026-09-01 07:30:00
Баялгийн өгөөжийг Монгол Улсын иргэн бүрд хүргэнэ
2026-09-01 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал, В.Путинтай Владивосток хотноо уулзалт хийнэ
2026-09-01 07:09:00
Ц.Мөнх-Оргил “ЮНЕСКО”-гийн ерөнхий захиралд итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-01 07:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
2026-09-01 06:50:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сайн нөхөртэй нөхөрлөнө
2026-09-01 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна
2026-09-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |