Тавантолгой төмөр зам ХХК-ийн хэрэгжүүлж буй Тавантолгойн нүүрс ачих лоигстикийн төв төслийн овоологч болон овоолгоос тэжээгч /STACKER & RECLAIMER/ тоног төхөөрөмжийг БНХАУ-ын “Huadian Caofeidian Heavy Industry” компанид үйлдвэрлэж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах төслийн талбайд өнөөдөр авчирлаа.Овоологч нь зориулалтын төмөр зам дээр уртын дагуу шилжилт хийж, бутлагдсан нүүрсийг хүлээн авч, цагт 3,300 тонн овоолго үүсгэх буюу зэрэгцээ хэд хэдэн овоолго үүсгэх хүчин чадалтай, металл хийц, эргэх, шилжих, өргөх, буулгах гидравлик механизм, эсрэг ачаа, туузан дамжуурга болон бусад хамгаалалтын төхөөрөмжүүдээс бүрддэг төхөөрөмж юм.
Овоолгоос дамран тэжээгч нь овоолгын нэг талаас өргөн огтлолын дагуу ёроолоос орой хүртэлх хэсгийг бүрэн хамруулан тэжээх боломжтой, энэ төрлийн тэжээгч нь холилт үүсгэх үед хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд чеврон аргаар овоолго үүсгэж холилт хийдэг. Ингэснээр нэгэн төрлийн жигд бүтээгдэхүүн ачих, бусад төрлийн овоологч, тэжээгчтэй харьцуулахад нэмэлт барилгын ажил бага шаарддаг, зөөврийн хамагч тэжээгчээс хүчин чадлын хувьд харьцангуй өндөр байдаг аж.ТНАЛТ төслийн хүрээнд дэлхийд тэргүүлэх дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, технологийн горимыг нарийн баримтлан, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулснаар экспортыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн зардлыг бууруулах, шинээр ажлын байрууд бий болгох, авто тээвэртэй холбоотой үүсэх байгаль орчны сөрөг нөлөөг багасгах зэрэг байгаль орчин, эдийн засагт өндөр ач холбогдолтой юм
| Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн зарим тоног төхөөрөмжийг төслийн талбайд авчирлаа |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |