Сонгино хайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш хоёр настай хүүхдийг зодсон байж болзошгүй гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Тодруулбал энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа ийн бичжээ.
Иргэн Г “Дүүгийн минь хоёрхон настай нялх хүүхдийг ийм болтол нь зодчихоод “Санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон” гээд байх юм.Тэгээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодож байгаа бололтой. Далнаас барина гэж юу байдаг юм. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан гэх юм. Зохих газарт нь гомдол гаргана. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Энгэр дээрээ Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон гялалзуулчихаад нялх хүүхдийг ийм болгох сэтгэл бас байна аа арай ч дээ” хэмээн бичжээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж холбогдох хүмүүсээс байцаалт,мэдүүлэг авч эхэлжээ.
Харин зодуулсан гэх хоёр настай хүүхдийн эгчтэй холбогдож тодрууллаа. Тэрбээр “Урд шөнө дүү минь халуурч хоносон. Өнөөдөр бид камер шалгасан бөгөөд зодсон нь батлагдсан.Одоо бид шүүх эмнэлэг рүү явч байна.Дүү минь багшийгаа хараад айгаад, уйлаад байгаа” гэв.
Багшдаа зодуулсан гэх хоёр настай хүүхдийн эгч: Дүү минь багшийгаа хараад айгаад, уйлаад байгаа |
|