Тэрбээр “2023-2024 оны хичээлийн жилд Засгийн газраас Ерөнхий Боловсролын Сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх тал дээр цогц арга хэмжээ авах тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор 6-8 сард ажлын хэсэг ажилласан. Эхний ээлжид бид богино хугацааны гурван шийдлийг хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлье. Өөрөөр хэлбэл он дамнаж төсөл тавигдсан, 2023 онд багтаж дуусах болохгүй арга хэмжээг гүйцэтгэгч компанийн оролцоотойгоор онд багтааж дуусгая. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтыг эрчимжүүлнэ. Бид 21 барилга байгууламжийг энэ онд багтааж, хэсэгчилсэн болон ямар нэг байдлаар ашиглалтад хүлээж авна. Хоёрдугаарт газар байхгүй, хөрөнгө оруулалт төлөвлөгдөөгүй сургуулиуд дээр сургалтын байруудыг түрээсийн байдлаар ашиглаж зохион байгуулна. Гуравдугаарт сургуулиудын дотоод нөөц бололцоог ашиглах, анги танхимыг хооронд нэгтгэж арга хэмжээг авсан.
Өнөөдрийн байдлаар 27 сургууль 28 түрээсийн байрыг сургалтын байдлаар ашиглаж болно гэх тооцоо гараад байгаа. Үүнд түрээслэгч иргэн, аж ахуй нэгжээр засвар тохижуулалтыг нь хийлгээд, хичээллүүлэх тал дээр ажиллаж байна. Ажлын хэсэг гурван сарын хугацаанд ажилласан ч арав гаруй сургуулийн байрыг шийдэж чадсан” гэлээ.
| Т.НЯМ-ОЧИР: Ажлын хэсэг гурван сар ажилласан ч арав гаруй сургуулийн байрыг л шийдэж чадсан |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |