Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын Товчоо, Баруун туруун орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажлыг есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийнэ. Өнөөдөр 07:00 цагаас “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ.
Эрчим хүчний сайдын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-өөр хэрэгжих энэхүү ажлын хүрээнд 35 кВ-ын 2 хэлхээт 10.6 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих, 8.7 км урттай 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, шинэчлэлийн барилга угсралтын ажлыг хийнэ.
Дээрх ажлыг тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг долоо хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж гүйцэтгэх тул эдгээр аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэх шаардлагатай. Мөн өөрсдийн эзэмшлийн шугам, дэд станц, тоноглолд хийгдэх ёстой засвар үйлчилгээг эрх бүхий компаниудаар гүйцэтгүүлэн аюулгүй, найдвартай байдлаа хангахыг зөвлөж байна.
| “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |