Намрын ургац хураалтын ажилтай холдогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Ургац хураалтын улсын комиссын гишүүний хувиар аймаг дүүрэг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагуудын удирдлагуудтай хуралдаж тодорхой үүрэг чиглэл өглөө. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс ургац хураалтын ажилд оролцох ажиллах хүчний асуудалд голлон анхаарч зохион байгуулалт хийдэг. Энэ жилийн хувьд таримлын болц харилцан адилгүй, ногоон масс ихтэй, аадар бороо, үер, хүчтэй салхи шуурганы улмаас зам гүүр эвдэрсэн байгаа учраас ургац хураалтад ажиллах хүн, хүчний хуваарилалтыг шуурхай оновчтой зохицуулах шаардлагатай байгаа юм.
Ургац хураалтын ажилд аймаг орон нутгийн холбогдох байгууллагууд болон иргэд олон нийттэй хамтран гар бие оролцох, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, тайлагнах, Ургац хураалтад ажиллаж байгаа иргэдийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад анхаарах, цалин хөлсийг олгохтой холбоотой аливаа маргаан үүсгэхгүй байх, ургац хураалтад оролцох ажиллах хүчний байрлаж ажиллах, хоол хүнсээр хангах зэрэгт анхаарахыг дэд сайд үүрэг болголоо. 2021 онд нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны бөгөөд хөдөлмөрийн чадвартай иргэнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль тогтоомжид заасан зарим үйлчилгээнд заавал хамрагдах нөхцөл тавьж, 4462 иргэнийг ургац хураалтын ажилд хамруулсан. Харин 2022 онд 2286 хүнийг бэлдэж ургац хураалтын ажилд зуучлан оролцуулсан юм
| Ургац хураах ажиллах хүчнийг бэлтгэх зохион байгуулалт хийхийг үүрэг болгов |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |