БОАЖЯ-наас Богдхан дархан цаазат газарт ашиглалтын бус газар олголтыг цуцалсан тухай, ан агнуурын хуваарилалт, хэрэгжилт болон үерийн дараах хяналт, шалгалтын дүгнэлтийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Уранчимэг мэдээлэл өглөө.
Тэрбээр “2023 онд Архангай аймагт арван толгой янгир, Орхон, Төв, Хэнтий, Архангай аймагт 40 толгой халиу буга, Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймагт 930 толгой монгол таврагийг сэргээн нутагшуулаад байна. Мөн загасны үржүүлгийн ажил хийгдэж байгаа. Мөн Монгол Улсын засгийн газраас арван жилийн дараа амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Ан амьтан барих зөвшөөрлийн хууль шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор ан амьтны зөвшөөрлүүд орон нутаг руу шилжсэн байгаа. Тусгай зориулалтын анг дуудлага худалдаагаар зохион байгуулна. Энэ жил тусгай зориулалтаар ангах, барих тогтоолоор угалз 93, тэх 160, халиу буга 100, бор гөрөөс 20, цагаан зээр 200, агнуурын шувуу 300, саарал чоно 30, зэрлэг гахай 10 хүртэлх тоо толгойг ангуулна. Мөн тул загас 600 хүртэлх тоо толгойг барьж, буцааж тавих, бусад загас 4000 хүртэлх тоо толгойг бариулах Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тусгай зориулалтын анг аймгийн Засаг дарга дуудлага худалдаагаар зохион байгуулна. Энэ жилийн тусгай зориулалтын анг дуудлага худалдаагаар зохион байгуулж байгаатай холбоотойгоор орон нутгийн төсөвт 3.1 тэрбум төгрөг цугларсан.Монгол Улсын нутаг дэвсгэрийн 36 хувьд идлэг шонхор шувуу тархсан байдаг. Үүний 12 зүйлийн голомтод нутагт байдаг. Ялангуяа Монгол Улсын 12 аймагт идлэг шонхор шувуу тархан амьдардаг. Судалгаагаар 10380 тоо толгой идлэг шонхор шувууны нөөцтэй. Манай улсад идлэг шонхор шувууны 350 хүртэлх тоо толгойг ашиглах боломжтой. Идлэг шонхор шувууг зөвхөн хоёр орны дипломат харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад орны төрийн өндөр дээд түвшний албан тушаалтад соёлын зориулалтаар буюу бэлэглэх журмаар бариулах эрхийг 2023 оны 264 дүгээр тогтоолоор 350 тоо толгой эдлэг шонхор шувууны тоог тогтоосон. Нэг идлэг шонхор шувууны экологийн үнэ 26 саяар үнэлдэг. Байгалийн нөөцийг нөхөгддөг, нөхөгддөггүй гэж хуваадаг. Улсын тэмдэгтийн 1.3 сая төгрөгийг төлдөг. Энэ шувуу манай улсад элбэг боловч бусад улсуудад ховор шувуу юм. Үржлийн үедээ Монголд нүүдэллэн ирдэг тул манай улсад элбэг. Дэд бүтэц, өндөр хүчдэлийн шонгийн моднуудын улмаас жил бүр 800-2000 идлэг шонхор шувуу үхдэг. Иймд Эрчим хүчний яамны Стандартын албатай хамтран стандартаа шинэчилсэн. Амьтанд ээлтэй шонгийн моднууд барьдаг болно. Гэвч шувуу үхсээр байна. Одоогоор найман аймгийн шонгийн моднуудыг шинэчилсэн" гэв.
| Ц.УРАНЧИМЭГ: Идлэг шонхор шувууны экологийн үнэлгээ нь 26 сая төгрөг |
|
СУРВАЛЖИЛГА: ФРАНЦЫН АЛДАРТ ТОМ АЯГАТАЙ ХАЛУУН ШОКОЛАД УУНГАА БОЛЗОХ БОЛОМЖТОЙ “LAMOUR EN PARTAGE” КАФЕНААС
2026-03-05 07:00:00
Ц.МӨНХ-ЭРДЭНЭ:ОЛОН УЛСЫН МӨСӨН СИЙЛБЭРИЙН “ICE ALASKA 2026” ТЭМЦЭЭНИЙ ШҮҮГЧЭЭР АНХ УДАА АЖИЛЛАЛАА
2026-03-05 07:00:00
2026-03-05 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-03-05 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-03-05 07:00:00
Голомт банк “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллана
2026-03-04 14:49:31
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний гурван шинэ тохиолдол батлагджээ
2026-03-04 14:47:50
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХӨНДСӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УИХ-ЫН ГИШҮҮН Г.ХОСБАЯРААС ӨӨР ТӨРИЙН ТҮШЭЭ ОРОЛЦСОНГҮЙ
2026-03-04 13:53:59
"Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаа” сэдэвт сургалт болж байна
2026-03-04 13:23:26
Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад уулзваруудыг шинээр барьж байгуулна
2026-03-04 12:54:31
“Холын цагаан манан” кино эрүүл мэндийн салбарын бодит үнэнийг харуулна
2026-03-04 11:49:38
Чөлөөтийн "ШИЛДЭГ-8"-ын анхдугаар тэмцээн эхэллээ
2026-03-04 11:27:42
ТАНИЛЦ:Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
2026-03-04 11:06:30
Хадны зураг дахь эмэгтэйчүүд дүрслэл “АЛТАЙН ВЕНЕРА” гэрэл зургийн үзэсгэлэн гарна
2026-03-04 10:58:04
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд болно
2026-03-04 10:44:51
"Үгүйлэгдсэн хайр" жүжиг дахин тоглогдож эхэллээ
2026-03-04 10:13:02
2026-03-04 09:56:06
Өвөрхангай аймаг 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 300 ортой жишиг нэгдсэн эмнэлэгтэй болно
2026-03-04 09:53:50
Швед Улсад суугаа Монгол Иргэдэд төрийн одон медаль гардууллаа
2026-03-04 08:48:29
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-03-04 08:00:00
БТСУХ-ныхон “Гал түймрээс урьдчилан сэргийлэх” сургалтад хамрагдав
2026-03-04 07:10:00
СЭХЭЭНД БАЙГАА АН-ЫГ О.ЦОГТГЭРЭЛ СЭРГЭЭЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ ЭЭ
2026-03-04 07:00:00
ТАНИЛЦ: ТӨРД ЭРХЭЛСЭН 10 ЖИЛИЙН АНДУУД
2026-03-04 07:00:00
Э.ИРМҮҮНЗАЯА: ӨМНӨ НЬ НЭГ Ч ГАДААД АЖИЛТАН АВДАГГҮЙ БАЙСАН АРХИТЕКТУРЫН КОМПАНИЙН ГАНЦ МОНГОЛ АЖИЛТАН БАЙНА ГЭДЭГ ӨНДӨР ХАРИУЦЛАГА БАЙДАГ
2026-03-04 07:00:00
МОНГОЛД ЯАГААД ӨВЛИЙН СПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ
2026-03-04 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-03-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |