Түгжрэлийн эсрэг цогц бодлогын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ жилдээ багтаж хийнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлдэг. Түүний яриа эхнээсээ биелэлээ олж байгальд ээлтэй, цахилгаан ногоон автобусууд иргэдэдээ үйлчилж эхэллээ. Бүх шатны боловсролын байгууллага суралцагчдаа хүлээн авч байгаа баярт өдөртэй давхцаж нийтийн тээврийн хүртээмж ийнхүү сайжирч байгаа нь яах аргагүй өнөөдрийн таатай мэдээ мөн. Ж.Сүхбаатар сайдын тухайд, түгжрэлийг бууруулахад системийн болоод бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж байгаа ч 2023 ондоо дуусгах нэн тэргүүний чухал ажил нь нийтийн тээврээ аюулгүй, дулаан, тохь тухтай, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 810 автобусаар шинэчлэх гэдгийг онцолдог. Цаашид их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй, “Дэү” брэндийн 600 автобус, дунд оврын “Хьюндай” брэндийн 50 гэх мэтээр нийтийн тээврээ сэвхийтэл өөд нь татах нүсэр ажлыг эхлүүлчихсэн байна. Өнөөдөр ийнхүү “Скайвел” брэндийн цахилгаан 160 автобусны түрүүч нь үйлчилгээнд гарчихсан авто зам дээр сүнгэнэж байна.

Нийслэлчүүдийн гол унаа хөсөг болсон автобусны аюулгүй байдал, насжилт, өнгө үзэмж, тохь тух ихээхэн чухал. Утаат онгоц шиг л автобусууд эцэстээ шатаж эхэлсэн жишээ олныг дурдаж болно. Энэ бол нийтийн тээврээ анхаарлын гадна олон жил үлдээж, насжилт нь хэтэрсэн ч үйлчилгээнд явуулсаар байсны балаг. Яг ийм элгээрээ мөлхчихсөн 60 автобусыг үйлчилгээнээс бүрэн хасна гэдгээ ч Ж.Сүхбаатар сайд хэлсэн, тэр нь ч зөв. Өнөөдрөөс иргэдээ суулгаад, маршрут чиглэлдээ яваад эхэлсэн бүрэн цахилгаан “Скайвел” брэндийн NJL6106BEV загварын автобус байгальд ээлтэй гэх хамгийн чухал имиджээс гадна хэд хэдэн давуу талтай байх юм. Тухайлбал, Давхар цонхтой учир өвлийн тэсгим хүйтэнд цантахгүй, зорчигч даарах ямар ч боломжгүй. Учир нь автобусны хана, тааз, шалны хэсгүүдэд агааржуулалтын систем болон дулаан баригч суурилуулснаас гадна сайжруулсан арьсаар бүрэн доторлогоо хийжээ. Мөн тусгай хэрэгцээт иргэн тээвэрлэхэд зориулсан налуу шат, тавцантай, тэргэнцэр байрлах хэсэгт стандартын бэхэлгээтэй. Гар утас, таблет цэнэглэх USB оролттой. Зорчигч өөрийн буух буудлаа жолоочид мэдэгдэх гэж “Бууя” гэж орилох, чангаар хэлэх шаардлагагүй, буух товч дараад буух хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Энэхүү автобусны бас нэгэн чухал хэсэг бол хянах самбар. Жолооч автобусны хөдөлгүүр болон зорчих хэсгийн тоног төхөөрөмж, камер, дэлгэц, зорчигчдын аюулгүй байдлыг өөрийн өмнөх бүрэн автомат ухаалаг дэлгэцээр хянах боломжтой гэх мэт тоолж барашгүй, тоочиж дуусашгүй давуу талтай байх юм.
ДЭЛХИЙН ХОТУУД ЦАХИЛГААН АВТОБУСЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА
Цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулснаар гамшгийн хэмжээнд хүрээд байгаа утаа, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа чухал үйл хэрэг болж байгаа юм. 2019 оны судалгаагаар нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа нэг автобус жилдээ дунджаар 45 сая төгрөгийн шатахуун хэрэглэж, агаарт нэг тонн гаруй хорт бодис ялгаруулдгийг тогтоожээ. Харин нэг цахилгаан автобус жилд дунджаар 6 сая 600 мянган төгрөгийн үнэ бүхий цахилгаан хэрэглэдэг байна. Ингэснээр нийтийн тээврийн төсөвт ойролцоогоор 38 сая төгрөг хэмнээд, агаарын бохирдлын эсрэг томоохон хувь нэмэр оруулдаг гэх судалгааг гаргасан байдаг. Дэлхийн том хотууд ч нийтийн тээвэр болон хувийн автомашины хэрэгцээндээ цахилгаан автомашин, цахилгаан автобус, такси үйлчилгээг жишиг болгосон жишээ олон байна. Цахилгаан авто машин, ногоон автобус, такси үйлчилгээгээрээ БНХАУ дэлхийд тэргүүлж байна. Монгол Улс ч мөн агаарын бохирдлын эсрэг байгальд ээлтэй технологийг дэмжих нь зүйтэй. Тиймээс нийтийн тээврийн салбартаа бүрэн цахилгаан 160 автобусыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ийнхүү эхлүүлсэн нь энэ.
| БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, ЦАХИЛГААН НОГООН |
|
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |